Майкл Фелпс Олимпоос 22 дахь алтан медалиа хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Sputnik/. Америкийн алдарт усанд сэлэгч Майкл Фелпс Олимпын 22 дахь алтан медалиа хүртжээ.
Тэрбээр “Рио-2016” зуны Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 200 м-ийн холимог сэлэлтийн ганцаарчилсан төрөлд өчигдөр түрүүлсэн байна. Алдарт сэлэгч 200 м-ийг 1 минут 54.66 секундэд туулжээ.
Үүний өмнө тэрбээр эрэгтэйчүүдийн 200 м-ийн чөлөөт сэлэлт 4x100 м болон 4x200 м-ийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд түрүүлэн Олимпын 19, 20 болон 21 дэх алтан медаль хүртсэн билээ.
Ингэснээр Фелпс спортын түүхэнд Олимпын 22 алтан медальтай цорын ганц тамирчин боллоо. Олимпоос 10-аас олон алтан медаль хүртсэн тамирчин түүнээс өөр байхгүй. Тэрбээр Олимпоос нийтдээ 26 медаль хүртээд байна.
Г.Доржханд