Төмөр зам доогуур 4 байршилд авто замын нүхэн гарц барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Улаанбаатар хотын 4 байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зурлаа.
Төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжих юм. Нүхэн гарцуудыг дараах 4 байршилд хэрэгжүүлнэ. Үүнд:
-Сонгинохайрхан дүүрэг, Таван шарын төмөр замын гармын
баруун талын нүхэн гарц.

-Сонгинохайрхан дүүрэг, Геологийн төв лабораторийн уулзвар.

-Баянгол дүүрэг, Хермес төвийн урд, төмөр замын зоорины урд
нүхэн гарц.

-Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарц.

Уг төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын
түгжрэлийг шийдэх хүрээнд төлөвлөсөн цогц үйл ажиллагааны нэг хэсэг
юм.
Связанные новости
Ulaanbaatar