ДОРНОГОВЬ: Сайншанд орчимд цас ахиу орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-10 11:17:10

Дорноговь/МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрөөр Сайншанд сумын эргэн тойронд цас орж шуурлаа. 


Аймгийн Ус цаг уур, орчны  шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд Сайншанд суманд хамгийн зузаан буюу 3.2мм, Сайхандулаан, Айраг, Иххэт суманд 1.5-2.0 мм, Дэлгэрэх, Мандах суманд 0.6мм, Алтанширээ суманд 0.2мм цас орж, салхи секундэд 12-14 метр, Дэлгэрэх, Сайхандулаан, Айраг суманд секундэд 15-17 метр хүрчээ. 


Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Сайншанд сумын долоон малчин малынхаа араас яваад төөрсөн дуудлага мэдээллийн дагуу Сайншанд сумын Онцгой комисс хуралдаж, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулснаас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зам талбайн цас мөс цэвэрлэх ажлыг албаныхан гүйцэтгэжээ.

Связанные новости