Улсын начин Д.Тамир сырым бөхөөр аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын үндэсний сырым бөхийн олон улсын “Korea Open” фестивалийн өнөөдөр болсон гадаадын бөхчүүдийн ганцаарчилсан барилдаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын начин Д.Тамир түрүүлэв.
Мөн улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Х.Цогтгэрэл нар шөвгийн дөрөвт шалгарсан. Тус фестивальд Монголын үндэсний бөхийн улс, аймгийн цолтой бөхчүүд хүчээ сорихоор Сөүл хотод очоод байгаа юм.
Тодруулбал, Монголын сырым бөхийн холбооны тэргүүн улсын заан М.Өсөхбаяраар ахлуулсан Улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Л.Батзориг, Д.Тамир, Х.Цогтгэрэл, Б.Лхагвадорж, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, Б.Түвшинтөгс, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ, И.Мандах тэргүүтэй 13 бөх оролцож байна.