Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн 7 даваатай энэ башёг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 8 дахь өдрөө үргэлжилж, Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Тобизарюү-тэй учраа таарч түүнийг уватэнаге мэхээр хаяж 7 даваа нэг унаатай болов.
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Мейсэй /М-2/-д хикиотоши мэхээр унаж 1 даваатай башёг үргэлжүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Такаясү /М-1/-тэй таарч барилдан, түүнд сүкиүнаге мэхээр ойчиж 5 даваа, 3 унаатай боллоо.
Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров
/М-2/, Ура /М-3/-тай барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж 2 даваа, 6 унаатай
байгаа бол Монголын 2 сумоч Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Азүмарюү С.Тодбилэг /М-14/
хоорондоо таарч, Азүмарюү өрсөлдөгчөө уватэнаге мэхээр хаяж 4 даваа, 4 унаатай
болсон бол Чиёошома 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн Озэки Шодай, Саданоүми /М-4/-тэй энэ
барилдаж, түүнд уватэдашинаге мэхээр ойчиж, тэд адил 4 даваатай байна.
Озэки Такакэйшёо,
Вакамотохару /М-4/-г цүкидаши мэхээр хаяж 6 даваа, 2 унаатай байгаа бол Сэкивакэ
Митакэүми, Котоновака /М-1/-д катасүкаши мэхээр унаж 4 даваа, 4 унаатай башёг
үргэлжлүүлж байна.