Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн 8 даваатай башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-21 16:30:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 9 дэх өдрөө үргэлжилж, Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Саданоүми /М-4/-тэй учраа таарч түүнийг уватэнаге мэхээр хаяж 8 даваа, нэг унаатай болов.


Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Ура /М-3/-г гассхохинери мэхээр давж 2 даваа, 7 унаатай башёг үргэлжүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Котоновака /М-1/-тай таарч барилдан, түүнийг уватэнаге мэхээр давж 6 даваа, 3 унаатай боллоо.


Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Хокүтофүжи /М-5/-тай барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж 2 даваа, 7 унаатай байгаа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Мёогирюү /М-7/-тэй таарч барилдан, түүнд ёритаоши мэхээр унаснаар 6 унаа, 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.


Мөн энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-14/, Такарафүжи /М-8/-тэй хүч үзэж, ёрикири мэхээр давснаар 5 даваа, 4 унаатай болов.


Озэки Шодай, Комүсүби Дайэйшо-той барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж, 4 даваа, 5 унаатай болоод байна.


Озэки Такакэйшёо, Комүсүби Тобизарюү-д ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 3 унаатай байгаа бол Сэкивакэ Митакэүми, Вакамотохару /М-4/-д ёрикири мэхээр унаж 4 даваа 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Харин Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэнгийн хамт башёг тэргүүлж явсан Такаяасү /М-1/ энэ өдөр Мэйсей /М-2/-тэй учраа таарч барилдан, түүнд ёрикири мэхээр ойчиж 2 унаатай боллоо. 

Связанные новости