Оны чансаагаар ОУХМ С.Жамбалжамц шилдэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-22 10:45:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засмал замын дугуйн /Road bike/ 2022 оны чансааны дүн мэдээг танилцуулахад Монголын дугуйн холбоо /МДХ/ нь энэ жил тус төрлөөр үсрэнгүй амжилт үзүүлсэн байна.


Энэ онд нийт 30 өдрийн 14 тэмцээнийг амжилттай зохион байгуулж, Монголын шигшээ буюу “Ferei-Mongolia” баг олон улсын 15 уралдаанд буюу хамгийн олон тэмцээнд оролцож бахдам амжилтыг үзүүлжээ.


Монголын засмал замын дугуйн тамирчид 2022 онд бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоогоод байгаа аж. МДХ-ны дугуйн баг тамирчид Дэлхийд 35 дугаарт, Азидаа 2 дугаарт ороод байгаа бол ОУХМ “Алдар” спорт хорооны тамирчин С.Жамбалжамц Дэлхийд 160 дугаарт, Азид 2 дугаарт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл, Pro tour-ын багууд оролцдог “Tour de Langkawi” тэмцээний Азийн шилдэг дугуйчин болсон байна. 







Связанные новости