ӨМНӨГОВЬ: Хөнгөлөлттэй нөхцөлөөр 132 айлыг цэвэр, бохирын шугам сүлжээнд холболоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-22 15:07:54

Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохирын төвлөрсөн шугам сүлжээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр холбох ажлыг ЗДТГ, орон нутгийн өмчит "Гүний ус" ХХК-тай хамтран хэрэгжүүллээ.


Тус сум нь 71045 мянган хүн ам, 8 багтай бөгөөд 7 баг нь гэр хорооллоос бүрддэг. Модон жорлонгоос ангижирч эрүүл цэвэр орчин бүрдүүлэн хашаандаа сайхан амьдрах боломжоор хангах ажлуудыг Даланзадгад суманд үе шаттай хийж байна. Энэ ажлын нэг томоохон жишээ нь цэвэр, бохирын шугамд холбогдох зардлын 60 хувийн санхүүжилтийг орон нутгаас шийдвэрлэж, 40 хувийг айл өрх өөрөө хариуцан холболт хийлгэх ажил юм. Айл өрхүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр цэвэр, бохирт холбох ажлыг ирэх онд үргэлжлүүлэн хийнэ.

Хөнгөлөлтийн нөхцөл буюу 60 хувийг орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрөөс гарган хэрэгжүүлж байна. Эзэмшлийн газартаа хувийн орон сууцаа бариад цэвэр бохироо шийдвэрлэж чадаагүй айл өрхүүд олон байгаа юм. Эдгээр айл өрхүүдийн хувьд хамгийн таатай нөхцөл бүрдэж байна.

Связанные новости