ӨМНӨГОВЬ: "Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт 134 оюутан хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-06 17:07:48

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн 15 сумаас суралцаж буй оюутнуудаас 134 оюутныг шалгаруулж  “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт хамрууллаа.

 

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар болон "Оюу толгой" ХХК-ийн төлөөлөл шалгарсан оюутнуудад 2025 оны аравдугаар сарын 6-ны өдөр батламж гардуулж баяр хүргэлээ.

 

Говь нутгийн ирээдүй хойч болсон оюутан залууст сургалтын төлбөрийн дэмжлэг олгодог “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг 2016 оноос эхлэн 9 дэх жилдээ хэрэгжүүлж байна.

 

Энэ хугацаанд тэтгэлэгт хөтөлбөрт нийт 631 оюутан хамрагдаж 1.9 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон юм. Энэ онд шинээр 66 оюутан, гэрээ сунгаж 68 оюутан нийт 134 оюутан тэнцэж тус хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. 

Связанные новости