Хошёорюү С.Бямбасүрэн 9 даваатай башёг тэргүүлсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-22 16:31:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 10 дахь өдрөө үргэлжилж Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Озэки Шодай-тай учраа таарч түүнийг ёритаоши мэхээр хаяж 9 даваа нэг унаатай энэ башёг Охо /М-13/-гийн хамт тэргүүлсээр байна.


Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Вакамотохару /М-4/-г ошидаши мэхээр давж  3 даваа, 7 унаатай башёг үргэлжүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Озэки Такакэйшёо-той таарч барилдан, түүнд ошидаши мэхээр унаж 6 даваа, 4 унаатай болсон бол Такакэйшёо 7 даваатай болов.


Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Нишикифүжи /М-5/-тай барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж 2 даваа, 8 унаатай байгаа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Такарафүжи /М-8/-тэй таарч барилдан, түүнийг шитатэдашинаге мэхээр давснаар 6 унаа, 4 даваатай башег үргэлжлүүлж байна.


Мөн Азүмарюү С.Тодбилэг /М-14/, Котоеко /М-12/-тэй хүч үзэж, түүнийг ошидаши мэхээр давснаар  6 даваа, 4 унаатай болов.


Такаяасү /М-1/, Комүсүби Тобизарюү-г хатакикоми мэхээр давснаар 8 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Связанные новости