Монголбанк валютын дуудлага худалдаанд оролцсонгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаанд оролцсонгүй.
Арилжааны банкуудаас өнөөдөр Монголбанканд 2230.00-2245.00 төгрөгийн ханшаар 1.1 сая ам.доллар худалдан авах, 2253.00-2254.00 төгрөгийн ханшаар 6 сая ам.доллар худалдах, 333.00-336.30 төгрөгийн ханшаар 10.5 сая юань худалдан авах, 338.75-338.85 төгрөгийн ханшаар 1.8 сая юань худалдах санал ирүүлсэн юм.
Мөн өдөр банкуудаас 54.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүллээ.
Ч.Ариунболд
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
6 дня