ДОРНОГОВЬ: Сарын үнэмлэхүй бага температурыг давж хүйтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгаар өнгөрсөн хоногт нутгийн төв, өмнөд хэсгээр 0,0-0,4 мм цас оржээ.
Салхи нийт нутгаар секундэд 5-13 метр, зарим үед секундэд 14 метр хүрч Замын-Үүд, Алтанширээ, Иххэт сумаас бусад сумын нутгаар явган цасан шуурга шуурсан байна.
Агаарын температур Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ суманд 31 хэм, бусад нутгаар 26-30 хэм хүрч хүйтэрсэн. Мандах,
Улаанбадрах суманд 1975 оноос хойших
хугацаанд ажиглагдсан сарын үнэмлэхүй бага температурыг давж хүйтэрсэн талаар
аймгийн Ус цаг уур, орчны
шинжилгээний төвөөс мэдээлэв.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar