Архангай, Увс аймгуудын баг эхний тойрогт учраа таарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос СПС телевиз /SPS Television/-тэй хамтран зохион байгуулж буй Үндэсний "Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 3 дугаар шат буюу шигшээ найман багийн дарааллыг тогтоох сугалааг зохион байгуулав.
Сугалаагаар шигшээ
барилдаан 12 дугаар сарын 14 буюу энэ Лхагва гарагийн 20.00 цагаас Булган - Төв
аймгийн бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Пүрэв гарагийн 20:00 цагаас Өвөрхангай
- Баянхонгор, Баасан гарагийн 20.00 цагаас Баян-Өлгий - Завхан, Бямба гарагийн
16.00 цагаас Увс - Архангай аймгийн багууд тус тус барилдана.
МҮБХ-ны Үндэсний “Алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ найман баг уламжлалт тойргийн аргачлалаар бүгд хоорондоо барилдаж, аваргаа тодруулна.