ДОРНОГОВЬ: Төрийн захиргааны ажлын байранд 126 орон тоо сул байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд төрийн захиргааны ажлын байранд 126 орон тоо сул байна. Ялангуяа сумдын ЗДТГ-т хөдөө аж ахуйн мэргэжилтэн, байгаль орчны мэргэжилтэн, Өрхийн эмнэлгийн эмч сувилагч, газрын харилцааны мэргэжилтний орон тоо сул байгаа талаар аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Хөдөө орон нутагт боловсон хүчнийг тогтвор
суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг хангах үүднээс энэ онд аймгийн ИТХ-ын хуралдаанаар орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны
албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтот
хөтөлбөр батлаад байна.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar