Монгол цэргийн эмч нарт БНТУ-ын армийн командлагчид талархал илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-02-14 08:47:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын Хатай мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах багийн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.


Тус мужийн Антакья хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн эмнэлэг өнгөрсөн 24 цагийн хугацаанд гамшигт нэрвэгдсэн гэмтлийн болон бусад шалтгаантай нийт 72 иргэнд /10 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүлжээ.

Тухайлбал, ясны хугаралтай 15, зүрх судасны эмгэгтэй 21, амьсгалын замын өвчин, чихрийн шижин болон бусад эмгэгтэй 25 иргэнд эмчилгээ хийж, эмийн зөвлөгөө өгчээ.

Тусламж үйлчилгээ авах иргэд цаг харгалзахгүй ирж байгаа тул эмнэлгийн үйл ажиллагааг 24 цагаар явуулж, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилгоожуулан ажиллаж байгаа аж.

Онцлоход өчигдөр орой Турк Улсын EGE-армийн командлагч дэслэгч генерал Kemal YENI бусад тойргийн болон бригадын командлагч нарын хамт эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, талархал илэрхийлжээ.




Связанные новости