Жүдочид дараачийн Их дуулга руу
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн маргааш Израилийн Тель-Авив хотноо эхэлнэ. Энэхүү Их дуулгад таван тивийн 54 орны эрэгтэй 227, эмэгтэй 177 нийт 404 жүдоч оролцож хүч, ур чадвараа сорих юм. Парисын “Их Дуулга”-ын дараа олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан Монголын жүдочид Израильд эрэгтэй 10, эмэгтэй 8, нийт 18 жүдочны бүрэлдэхүүнтэй өрсөлдөнө.
Тель-Авивын
“Их дуулга”-д Монголын жүдочдоос:
Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Сумъяабазар, Б.Сүхбат
66 кг: Л.Өнөболд
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
90 кг: Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг
52 кг: М.Нандин-Эрдэнэ
57 кг: О.Оюунчимэг
63 кг: Д.Есүй
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн
+78 кг: Д.Номинзул нар хүч үзэн барилдана.
Манай улсаас өнгөрсөн жилийн Тель-Авивын татамид Б.Цогт-Очир 60 кг-д, Г.Хэрлэн 66 кг-д, Б.Баасанхүү 48 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн билээ. Энэ сарын 16-18-ны хооронд болох Их дуулга тэмцээнд өрсөлдөхөөр шалгарсан манай жүдочид өнөөдөр Израил улсыг зорилоо.