Эмэгтэй нударган зодоончид Энэтхэг рүү
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын
боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ маргааш эхэлнэ. Энэ сарын 26 хүртэл
үргэлжлэх насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас 8 эмэгтэй, гурван дасгалжуулагчийн
хамт оролцохоор өнөөдөр Дели хотыг зорилоо. Энэ удаагийн ДАШТ-ий шагналын сан
2,4 сая ам.доллар юм байна. Түрүүлсэн тамирчин 100 мянга, мөнгөн медальтан 50 мянга, хүрэл
медальтан 25 мянган ам.долларын мөнгөн шагналыг тус тус хүртэнэ.
Энэ
удаагийн ДАШТ-д:
48
кг-ын жинд Л.Алтанцэцэг /Аврагч/
50 кг-ын
жинд Б.Мөнгөнсаран /Хангарьд/
52 кг-ын
жинд О.Есүгэн /Аврагч/
54
кг-ын жинд М.Энхжаргал /Алдар/
57
кг-ын жинд М.Намуун /Хангарьд/
60
кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ /Хилчин/
63
кг-ын жинд У.Шинэцэцэг /Аврагч/
67 кг-ын
жинд М.Цэцэгдарь /Хангарьд/ нар өрсөлдөнө.
Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар ДАШТ-д оролцох баг тамирчдыг үдэж өгчээ.