Монголын баг өсвөрийн хоккейн Азийн аваргын тэмцээнээс хоёр дахь хожлоо авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд үргэлжилж байна.
Хоёр дахь өдрийн 13:30 цагаас
Тайланд, Туркменистаны
баг тоглож, Туркменистаны багийн
ялалтаар өндөрлөсөн юм. Мөн өдрийн 17:00 цагаас Иран, Узбекистаны баг тоглож, Узбекистаны баг ялалт байгуулсан.
Монгол, Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/-ын багийн тоглолт 20:30
цагт эхэлж, гурван үе тоглоход Монголын баг өрсөлдөгчөө 10:2 оноогоор буулган
авч, хоёр дахь хожлоо авлаа. Монголын баг энэ сарын 14-нд
17:30 цагаас Узбекистаны багтай тоглоно.
Тоглолтын
хуваарь: /2023.03.14/
13:30. Тайланд – Иран
17:30. Монгол - Узбекистан
20:30. АНЭУ
- Туркменистан