ӨВӨРХАНГАЙ: 2023 он гарсаар гал түймэр 27 удаа гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-04 15:22:10

Арвайхээр /МОНЦАМЭ/. Шатахуун түгээх станцын ажилчид “Гал унтраах тархалтын дадлага сургууль”-д оролцож, шатах тослох материал болон нефтийн бүтээгдэхүүнд гарсан гал түймрийг унтраахаар цагийн байдалд ажиллалаа. 


Мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал гарсан үеийн хамтын ажиллагаа, гал унтраагуур хадгалах, ашиглах зарчмын талаар танхимын сургалтыг аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж, ШТС-уудын галын аюулгүй байдлыг шалгасан юм. Түүнчлэн хаврын салхи, шуургатай өдрүүдэд ахуйн түймэр гарах нь ихэсч байгаа учраас гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авч, заавар зөвлөгөө өгч байна.


2023 он гарсаар аймгийн хэмжээнд гал түймэр 27 удаа гарч, Онцгой байдлын алба хаагчид 89 хүний амь, 2.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна.

Связанные новости