Хөлбөмбөгч охид Тайландын багт хожигдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайланд улсад 2024 оны Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан эхний шатны тэмцээнд оролцож, D хэсэгт Тайланд, Сингапурын багуудтай учраа таарсан юм.
Эхний тоглолтоо Тайланд улсын Чонбури хотноо Сингапур улсын шигшээ
багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн.
Дараагийн тоглолтоо талбайн эзэн Тайланд
улсын шигшээ багтай хийлээ.
ОУХБХ-ны чансааны 44-т бичигддэг Тайланд
улсын шигшээ баг Азийн хүчирхэг багуудын нэг. Тэд тоглолтын эхнээс санаачилгыг
авч тоглосноор үндсэн цагт 6-0 харьцаатай ялалт байгуулж, Парис 2024 Олимпын
эрхийн төлөөх Азийн бүсийн 2-р шатанд тоглох эрхийг авлаа.