Эгч дүүс БНСУ-д дахин түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эгч дүүс Ч.Маралгоо, Ч.Мартаа нар өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Андон хотод болсон олон улсын теннисний холбооны "J30" ангиллын 18 хүртэлх насны цуврал тэмцээний хосын төрөлд дахин түрүүллээ.
Эгч дүүс үүний өмнөх
долоо хоногт Гимчёонд болсон тэмцээнд хосын төрөлд мөн л хамтдаа түрүүлсэн юм.
Тэд Андонд болсон
тэмцээний ганцаарчилсан төрөлд шөвгийн дөрөвт шалгарч, хагас шигшээд хожигджээ.