Манай уран нугараачид мөнгөн цом хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭОлон улсын циркчдийн тэмцээнд манай улсын циркийн жүжигчид уран нугаралтын төрлөөр мөнгөн цом хүртлээ.
ОХУ-ын Москва хотод энэ сарын 2-5-нд болсон тус тэмцээнээс УГЗ, Буриад улсын төрийн шагналт Ц.Сэлэнгэ багштай таван уран нугараач “Аватар” үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртжээ.
Тус наадмыг энэ жил 15 дахь удаагаа ОХУ-ын алдарт жүжигчин Юрий Никулины 95 насны ойн хүрээнд зохион байгуулсан байна. Тэмцээнд БНАСАУ, БНХАУ, ОХУ зэрэг 20 гаруй орны циркчид олон төрлөөр өрсөлджээ.
Ж.Болор
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня