Тулаанч Т. Нямжаргал “Road to UFC”-д оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы холимог тулааны "Гладиатор" холбооны “Gladiator 021” тэмцээнд Японы NavE-г долоон секундэд хүнд цохилтоор ялж, тус холбооны хөнгөн жингийн аварга болсон Түмэндэмбэрэлийн Нямжаргал “Road to UFC”-д оролцох болжээ.
Тиймээс
аваргын бүсээ эргүүлэн өгөх болсон байна.
Т.Нямжаргал
“Gladiator холбооны аварга болсноор Road to UFC-д орох хаалга нээгдсэн.
Gladiator холбооны бүх ажилтан, надтай тулалдсан NavE тулаанч, хөгжөөн
дэмжигчдэд баярлаж байгаагаа илэрхийлье. Удахгүй Road to UFC-д тулалдах ч та
бүхэн намайг үргэлжлүүлэн дэмжээрэй. Цаашдаа миний араас олон монгол залуу гарч
ирж, аварга болоосой” гэжээ.