Б.Энххүслэн ДАШТ-ий эрхээ баталгаажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-11 13:01:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Усанд сэлэлтийн чиглэлээр Тайландад нэг жилийн хугацаатай сурч буй ОУХМ Б.Энххүслэн Тайландын аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн чөлөөт сэлэлтэд 02:01:41 цагийн амжилтаар Монгол Улсынхаа болон Тайландын УАШТ-ий рекорд амжилтыг эвджээ.

 

Ингэснээр манай тамирчин энэ зайд 2023 оны долдугаар сард Японы Фүкүокад болох ДАШТ-ий "B" цагийг биелүүлж оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулсан байна.

 

Б.Энххүслэнгийн хувьд өнгөрсөн жил тус тэмцээний оролцохдоо зургаан зайд Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

 

Связанные новости