Ч.Отгонтуяа аваргын төлөө барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, эхний хоёр өдөр сонгомол барилдааныхан барилдсан бол өнөөдрөөс эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэлсэн.
Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын
барилдаанууд болж, манай таван бөх дэвжээнд гарснаас хагас шигшээд ганцхан
бөх үлдсэн нь 55 кг-ын жинд зодоглосон Ч.Отгонтуяа. Тэрбээр хагас шигшээд
Казахстаны Марина Седневаг ялснаар алтан медалийн төлөө орой 20.00 цагаас барилдах
боллоо.
Өрсөлдөгч нь Хятадын Пан Чиэнюй. Хятадын бөх хагас шигшээд Японы Катаокаг 6:1 оноогоор илүүрхэж ялсан байна.