Уран гулгалтын мастер класс үзүүлэн тоглолтыг зохион байгуулах ажлын баг хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2023-04-13 13:04:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо болон "Стэп Арэна" ХХК-тай хамтран уран гулгалтын мастер класс үзүүлэн тоглолтыг зохион байгуулах ажлын баг хуралдлаа. 


Монгол Улсад хүүхэд, залуучуудын дунд шинэ спортын төрлийг болон өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах зорилгын хүрээнд уран гулгалт өндөр хөгжсөн улс орнуудаас туршлага судлах, дасгалжуулагчдыг бэлтгэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.


Засгийн Газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо нь Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн Газрын хоорондын Комиссын  хуралдааны протоколын “Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа” тусгасан ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд ОХУ-ын Спортын яам, Оросын уран гулгалтын холбоо, "Стэп Арэна" ХХК-тай хамтран Улаанбаатар хотын анхны мөсөн ордон буюу "Стэп Арэна"-д Оросын уран гулгалтын шилдэг тамирчдын үзүүлэн тоглолт болон мастер классыг 2023 оны тавдугаар сарын 5-7-ны өдөр зохион байгуулахаар болсон.


Мөн энэ удаагийн хамтын ажиллагаагаар Оросын уран гулгалтын дасгалжуулагч, тамирчид уран гулгалтын спортоор цаашид хичээллэх сонирхолтой Монголын өсвөрийн тамирчдад зориулж мастер класс буюу хамтарсан бэлтгэл сургалтыг зохион байгуулах юм. 

Связанные новости