ДОРНОГОВЬ: Эрчүүдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-14 08:13:58

Сайншанд /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн андрологи, урологийн нарийн мэргэжлийн эмч нар Дорноговь аймгийн Сайншанд хотод ажиллаж эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэг, бөөр, шээс ялгаруулах эрхтэн, бэлгийн замын өвчин эмгэгийг оношлох үзлэг, шинжилгээг өнгөрсөн сарын сүүлчээр хийсэн билээ.

Эмч нар албан байгууллага, сумдын 150 эрчүүдэд үзлэг, эхо хийж шинээр 50 гаруй өвчлөл илрүүлэн эмийн эмчилгээ зөвлөсөн байна. Мөн дараагийн шатлалд үзүүлэх шаардлагатай иргэдэд зөвлөгөө өгч, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх боломжгүй хоёр өвчтөнд орон нутагт нь мэс засал хийсэн аж.

''Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд'' сэдэвт сургалтыг үзлэгт хамрагдсан эрэгтэйчүүдэд зохион байгуулж 300 ш зөвлөмж тараажээ.

Эмч нарыг аймгийн ЗДТГ-аас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд орон нутагт урьж ажиллуулсан юм. Ташрамд дурдахад  монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их байгааг  Эрэгтэйэмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдалтүүнд нөлөөлөх хүчин зүйлс” суурь

судалгаанд дурджээ. 

Связанные новости