ДОРНОГОВЬ: Хөдөөг зорьсон иргэдийг бодлогоор дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-18 10:33:54

Сайншанд /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот болон бусад аймгаас шилжин ирж ажиллаж амьдрах иргэдийг хүлээн авч ажлын байраар хангах, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамруулж, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Босоо тэнхлэгийн авто замын дагуу үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах орон нутгийн иргэдийг бодлогоор дэмжиж, эзэмшлийн газар олгох боломжтой бөгөөд төрөл бүрийн бизнес эрхлэх таатай орчин нөхцөл бүрдүүлж байгаа аж.

Мөн иргэн бүр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0,7га газрыг өмчлөн авах, тогтовор суурьшилтай амьдрах иргэдэд “Хаус” орон сууцны байшин барих зориулалтаар газар эзэмшүүлэх бүрэн боломжтой.

Связанные новости