Хамтарсан бэлтгэл хийсэн хоёр Ази, Европ тивд түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-20 10:16:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө цагийн чөлөөт бөхийн хүнд жингийн алдарт аваргуудын халз барилдаанд Туркийн Таха Акгуль мөнхийн өрсөлдөгч Гүржийн Гено Петриашвилиг өчигдөр 9:4-өөр илүүрхэн яллаа. Туркийн бөх Таха Акгулийн хувьд Загребын дэвжээнээс Европын аварга шалгаруулах тэмцээний 10 дахь алтан медалиа гардсан нь энэ.

 

Өөрөөр хэлбэл, Анкарад хамтарсан бэлтгэлээ базаасан, дэлхийн чансааны 1, 2 номерын бөхчүүд болох Туркийн Таха, Монголын М.Лхагвагэрэл нар 2023 оны Европ, Ази тивийн 125 кг жингийн аваргууд боллоо. М.Лхагвагэрэлийн хувьд 4-р сарын 14-нд Ази тивийн аварга болсон бол, Таха Акгуль 4-р сарын 19-нд Европ тивийнхээ аварга цолыг хүртэв.   


Алдарт Таха Европын аваргад нийт 11 удаа оролцохдоо 10-т нь түрүүлээд байна.


Ганцхан 2016 онд Ригагийн дэвжээнд Генод эхний даваанд 8:8-аар ялагдсаны дараа бэртлийн улмаас тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байсан юм.

 

Түүний ЕАШТ-ий бүх түрүү:

 

"Белград-2012" - 120 кг

"Тбилиси-2013" - 120 кг

"Вантаа-2014" - 120 кг

"Баку-2015" Европын наадам - 125 кг

"Нови-Сад-2017" - 125 кг

"Каспийск-2018" - 125 кг

"Бухарест-2019" - 125 кг

"Варшав-2021" - 125 кг

"Будапешт-2022" - 125 кг

"Загреб-2023" - 125 кг  

Связанные новости