Ширэн бээлийтнүүд ДАШТ-д түрүүлбэл 200 мянган ам.долларын шагнал хүртэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын
боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкентийн нийслэл Узбекистанд
болно. Одоогийн байдлаар тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр
мэдүүлгээ өгөөд байгаа юм.
Энэ
удаагийн ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн
өндөр буюу 5,2 сая ам.долларын шагналын сантай болж байгаагаараа онцлог.
Нийт
13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай
тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.доллар хүртэнэ.
Ташкентын
ДАШТ-д өнгөрсөн тэмцээний долоон дэлхийн аварга зодоглох юм. Үүнд: Казахстаны
Сакен Бибосынов, Софиан Омиха (Франц), Томоя Цүбои, Севонретс Оказава (хоёул
Япон), Лорен Альфонсо (Азербайжан), Йоэнлис Эрнандес Мартинес, Хулио Ла
Круз (хоёул Куба) нар хүч үзнэ.
Энэ
удаагийн ДАШТ-д АНУ, Герман, Их Британи, Нидерланд, Филиппин, Швед,
Ирланд, Украины тамирчид оролцохгүй бойкот зарласнаар бусад орны тамирчдад
боломж гарч байгаа хэрэг.
Манай
эрэгтэй шигшээ баг Ташкентэд гуравдугаар сарын 20-ноос хойш хамтарсан бэлтгэл
хийж байгаа бөгөөд энэ сарын 30-нд хамтарсан бэлтгэлээ өндөрлүүлээд
дэлхийн аваргын тэмцээндээ орох юм.
ДАШТ-д
хүч үзэх Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Ахлах
дасгалжуулагч Ж.Энхтөр, Зөвлөх дасгалжуулагч Турсунпулатов Аброр /Узбекистан/,
Дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн
Эрэгтэй:
48
кг - Г.Ган- Эрдэнэ
51
кг - Х.Энхмандах
54
кг - Д.Ганболд
57
кг - Х.Энх-Амар
60
кг - Т.Энхтөр
63.5
кг - Б.Чинзориг
67
кг - Б.Мишээлт
71
кг - О.Бямба-Эрдэнэ
75
кг - Ж.Отгонжаргал
+92 кг - Х.Бекнур