Таеквондочдыг өндөр шагнал хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-20 14:30:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын таеквондогийн холбооны удирдлага дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадмаас медаль авсан тамирчдаа 20-100 сая төгрөгөөр урамшуулна гэдгээ мэдэгдлээ.


Тус холбооны мэдэгдэлд “Олимпын төрөлд багтдаг таеквондогийн спортоор тив, дэлхийд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгах шилдэг тамирчдаа урамшуулах үүднээс хувийн зүгээс мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ” гэжээ.  

Тухайлбал, тавдугаар сарын 29-нд эхлээд зургаадугаар сарын 6-нд өндөрлөх “Баку 2023” насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчдыг дараах байдлаар урамшуулах юм байна.


Алтан медаль: 100 сая төгрөг

Мөнгөн медаль: 80 сая төгрөг

Хүрэл медаль: 50 сая төгрөг


Харин “Ханжоу 2023” Азийн наадмаас медаль хүртсэн тамирчдыг:

Алтан медаль: 50 сая төгрөг

Мөнгөн медаль: 30 сая төгрөг

Хүрэл медаль: 20 сая төгрөгөөр тус тус урамшуулах болсноо мэдэгдсэн байна.


Азийн наадмын тухайд 2022 онд зохиогдох товтой байсан ч тодорхой шалтгааны улмаас нэг жилээр хойшилсон бөгөөд ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 08-ны өдрүүдэд болох юм.  

Связанные новости