Алматыд Б.Болортуяа Дадашеватай өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын чөлөөт бөхийн мэргэжлийн лиг PWL (Poddubny Wrestling League)-ийн ээлжит тэмцээн дөрөвдүгээр сарын 26-нд Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” арэнад болно.
Дөрөв
дэх удаагийн тус тэмцээнд нийт 12 халз барилдаан явагдах юм.
Тэмцээнд
Азербайжан, Армени, Энэтхэг, Иран, Казахстан, Куба, Кыргызстан, Молдав, Япон,
ОХУ гэсэн 10 орны шилдэг тамирчид зодоглох бөгөөд гол барилдаанд олимпын хошой
аварга, ОХУ-ын Роман Власов, Токио олимпын медальт, Киргизийн Акжол Махмудов
хоёр өрсөлдөх болжээ.
Дөрөв
дэх удаагийн “PWL”-т эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Токиогийн олимп, ДАШТ-ий
хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б. Болортуяа Дагестаны анхны эмэгтэй
бөх, Европын АШТ-ий хошой хүрэл медальт Милана Дадашеватай өрсөлдөхөөр болсныг зарлалаа.
Б.Болортуяа
өнгөрсөн жил "PWL" анхдугаар лиг болон Яшар Догугийн нэрэмжит дэлхийн
чансааны оноо олгох тэмцээний финалд түүнийг ялж түрүүлж байсан билээ.
Тэмцээнийг
зохион байгуулагчид манай Т.Тулгыг Ярыгины тэмцээний хошой аварга Шамиль
Мамедовтой халз барилдана гэж зарласан ч тодорхой шалтгааны улмаас барилдаан
явагдахгүй болж, Т.Тулгыг Азербайжаны Алиев орлох болжээ.