Жүдо бөхийн Залуучуудын УАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-21 11:05:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Намсрайн Батлавын нэрэмжит жүдо бөхийн 2023 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ.


Тэмцээнд 23 байгууллагын 230 гаруй жүдоч Дарханы татамид өрсөлдөхөөр хуран чуулаад байгаа юм. 


Эхний өдөр эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 57, 70, -78, +78 кг-ын жингийн барилдаанууд болж байна.


Харин хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 81 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг, сүүлийн өдөр буюу ням гаригт 8 дахь удаагийн холимог багийн тэмцээн тус тус болно.  

Связанные новости