Монголын волейболч охид Хятадын шигшээтэй өнөөдөр тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын волейболын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхан Азийн клубүүдийн аваргад оролцохоор Вьетнам улсыг зорьсон. Тус тэмцээнд БНХАУ, Япон, Тайланд зэрэг дэлхийд чансаа өндөр орны багууд оролцох юм.
Энэ
удаагийн эмэгтэй шигшээ багийн хувьд шинэ залуу тоглогчдоор багаа
бүрдүүлсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой.
Өнөөдөр
манай улсын шигшээ баг болон БНХАУ-ын багийн тоглолтоор тус тэмцээн албан ёсоор
эхлэх юм.
Тус
тэмцээн нь Вьетнамын Вин Фукд өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 02-ны өдрийг
хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн клубүүдийн Азийн аваргад нийт есөн орон оролцохоор
мэдүүлгээ ирүүлсэн байна.
Тухайлбал, Тайландаас 3, Иранаас 4, Казахстанаас 2 баг оролцох бол Монгол, БНХАУ, Япон, Хонконг, Тайваниас тус бүр нэг баг өрсөлдөх юм.
Нийт 14 баг найм хоногийн турш өрсөлдөж, аваргуудаа тодруулна.