Чөлөөт бөхийн “Байкал Опен” тэмцээнд Монголын 40 бөх зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-25 16:10:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Энэ сарын 29, 30-нд Улаан-Үд хотноо болох чөлөөт бөхийн 25 дахь удаагийн “Байкал Опен” тэмцээнд 15 орны 200 бөх оролцохоор болжээ.

Тус тэмцээнд Монгол хамгийн олон буюу 40 бөх, Беларусь 27 бөхтэй оролцох бол Узбекистан, Киргиз, Армени, Тажикистан, Азербайжан, Марокко, Энэтхэг, Молдавын тамирчид ч өрсөлдөх юм.

Харин тэмцээний хүндэт зочноор ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, олимпын аварга Хажимурат Гацалов, дэлхийн хошой аварга Виктор Алексеев, Монголын чөлөөт бөхийн алдартнууд болох З.Ойдов, Б.Болд, О.Пүрэвбаатар нар уригджээ.

 

25 дахь удаагийн “Байкал опен” тэмцээнд түрүүлсэн бөх 100 мянган рубль, мөнгөн медальтан 70 мянган рубль, хүрэл медальтнууд 50 мянган рублийн шагналтай.


Алтан медаль зүүсэн аваргын дасгалжуулагчийг 50 мянган рублиэр шагнах юм. 

Связанные новости