Эмэгтэй гар бөмбөгчид Хятадын багт хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-26 11:21:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Волейболын эмэгтэйчүүдийн клубүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Вьетнамын Вин-Вук хотод эхэлсэн.

 

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ буюу "Хөвсгөл Эрчим" клуб БНХАУ-ын "Лиаонинг Донгхуа" багтай эхний тоглолтоо хийж, ялагдал хүлээжээ.



"Vinh Phuc Gymnasium"-д болсон тус тоглолтод манай эмэгтэйчүүд урд хөршийн хүчирхэг багт 0:3-аар буюу 15:25, 13:25, 9:25 гэсэн онооны зөрүүтэйгээр хожигдсон байна.

 

Манай шигшээ багийнхан өнөөдөр Казахстаны "Алтай" клубтэй хэсгийн хоёр тоглолтоо хийнэ.

Связанные новости