БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон албаныхан Саксон мужийн "Гар урчуудын танхим"-аар зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид ХБНГУ-д хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд Саксон мужийн "Гар урчуудын танхим"-аар зочилжээ.
Энэ үеэр цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон байна. Тус улсад "Гар урчуудын танхим" 53 байдаг. Энэхүү танхимууд мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөр, агуулга, үнэлгээний стандартыг тогтоох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогчдыг төлөөлөх, ажлын байран дахь болон ахисан түвшний сургалтыг зохион байгуулдаг онцлогтой хэмээн БШУЯ мэдээлэв.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня