Эмэгтэй волейболчид анхны хожлоо авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-28 08:54:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Волейболын эмэгтэйчүүдийн клубүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Вьетнамын Вин-Вук хотод болж байгаа.

 

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ буюу "Хөвсгөл Эрчим" клуб "В" хэсгийн эхний хоёр тоглолтдоо БНХАУ-ын "Лиаонинг Донгхуа", Казахстаны "Алтай" клубт 0:3-аар тус тус хожигдсон юм.

 

Харин өчигдөр Монголын шигшээ баг гурав дахь тоглолтоо Хонконгийн "Хип Хинг" клубтэй хийж 3:1-ээр буулган авчээ.

 

Манай баг эхний партад 22:25-аар хожигдсон ч удаах гурван үед 25:9, 25:20, 25:17-гоор илүүрхэж, ялалт байгуулсан байна.

 

Монголын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын “Даймонд Фүүд Файн Чеф-Эйр Форс" багтай өнөөдөр хийнэ. 

Связанные новости