Э.Содномпилжээ Дэлхийн цомд зургаа дахиа түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-01 11:34:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүржийн нийслэл Тбилиси хотноо амралтын өдрүүдэд болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнд паралимпийн алт, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт оролцон өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.

 

Паралимпийн аварга Э. Содномпилжээгийн хувьд энэ нь Дэлхийн цомын АШТ-ээс хүртсэн зургаа дахь алтан медаль юм.

Тэрбээр +107 кг-ын жинд цээжнээс 240 кг-ыг шахсанаар Дэлхийн цомоос замналынхаа зургаа дахь алтан медалийг зүүсэн нь энэ.  

Связанные новости