"Сансар ММС Энержи" шөвгийн наймд шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-01 11:40:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Японы Үцүномия хотод болж байгаа 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн “Их Дуулга” тэмцээнд Монголын хоёр баг өрсөлдөж байгааг өмнө нь мэдээлсэн.

 

Тэгвэл “Сансар ММС Энержи” баг “А” хэсэгт 1 хожил, 1 хожигдолтой хоёроор гарч шөвгийн наймд шалгарлаа. Одоо “Сансар” багийнхан “С” хэсгийн Нидерландын “Амстердам”, Японы “Үцүномия” багийн аль хожсонтой нь өнөөдөр тоглоно.

 

Харин гол тоглогч ОУХМ Э.Дөлгөөн нь бэртэлтэй байгаа, “Улаанбаатар ММС Энержи” баг “В” хэсэгт Сербийн “Партизан”, Литвын “Раудондварис” багт хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

 

Связанные новости