Пара жүдочид ААШТ-ээс хошой аваргатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-01 14:25:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод боллоо.

 

Манай улсаас Монголын пара жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Б.Нарантуяа нарын удирдлага дор 5 тамирчин эх орноо төлөөлөн оролцож, хошой аваргатай болжээ.

 

Эрэгтэйчүүдийн “J1” ангиллын 90 кг-ын жинд Д.Ганбат, эмэгтэйчүүдийн “J1” ангиллын -70 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа нар алтан медаль хүртлээ.

 

Астанагийн татамид Энэтхэг, Иран, Япон, Казахстан, Кыргызстан, БНСУ, Монгол, Тайланд, Тайвань, Узбекистан, Индонези гэсэн 11 орны жүдочид өрсөлдсөн байна.

 

Связанные новости