Б.Мишээлт шилдэг 8-д шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын боксын насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна.
Дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлага дор манай улсаас 10 ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 67 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мишээлт хоёр дахь тулаанаа Армений Гурген Мадоянтай хийж ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарчээ.
Манай тамирчин өнөөдөр
Туркменистаны Сапармырат Одаев, Венесуэлийн Кристианн Паласио нарын ялсантай нь
хүрэл медалийн төлөө тоглох юм.