Ц.Цогтбаатар үзэгчдийн суудалд шилжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дохагийн ДАШТ-д цолоо хамгаалах зорилготой очсон гавьяат тамирчин Ц.Цогтбаатар 73 кг-ын жинд эхний даваандаа Тунисын Аледдин Бен Чалбиг торгуулиар ялснаар шөвгийн 16-д шалгарсан.
Харамсалтай нь, “Токио-2020”
олимпын хүрэл медальт, “Ташкент-2022” дэлхийн аварга, гавьяат тамирчин
Ц.Цогтбаатар шөвгийн наймд үлдэх эрхийн төлөөх барилдаанд Африк тивийн бүх
насны ангилалд түрүүлсэн Алжирын 21 настай жүдоч Месоуд Дрист торгуулиар ялагдсанаар
тэмцээнээ дуусгалаа.