Б.Мишээлт цахиур хагалсаар
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж байна.
Өнөөдөр
13 жин тус бүрийн урьдчилсан тоглолтууд өндөрлөж, хагас шигшээ 12-нд явагдаж, шигшээ тулаанууд 13, 14-нд
болно.
ДАШТ-ий 67
кг-ын жинд Б.Мишээлт Армений MADOYAN GURGEN-тэй өрсөлдөн, 4:3-ээр ялж,
дараагийн шатанд Венесуэлийн тамирчинтай тулалдах боллоо.
Ийнхүү манай арван тамирчнаас хоёр нь
шөвгийн наймд шалгаран үлдээд байна.
Харин
63.5 кг-д Б.Чинзориг Кубын алдарт
Ласаро Альварестай тулалдах болно. Ласаро бол олимпын 3 хүрэл медальтай, дэлхийн
3 удаагийн аварга, ПанАмерикийн 3 удаагийн аварга тамирчин юм.
Гэхдээ олимп,
дэлхийн медалиа 56, 57, 60 кг-ын жинд авч байсан. Хагас мэргэжлийн лигт хүч
сорьж байсан. Сонирхогчдын бокст 198 тулалдаж, 170 ялсан боксчин.