ОУХМ Б.Чинзориг Кубын боксчинг ялж, ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-10 18:16:55
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистан улсын нийслэл Ташкент хотод болж буй Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа авлаа.


Тодруулбал, өнөөдөр ОУХМ Б.Чинзориг 63.5 кг-д Дэлхийн гурван удаагийн аварга, Куба улсын боксчин Л.Алваресийг 4:1 оноогоор ялж, хүрэл медалийн болзол хангалаа.


“Жакарта-2018” Азийн наадмын мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг мөнгөн медалийн төлөө Тажикистаны боксчин, Ази тивийн аварга Б.Усмоновтой 5 дугаар сарын 12-ны Баасан гарагт тулалдах юм.

Связанные новости