ДОРНОГОВЬ: Үхсэн мал, амьтны сэгийг зориулалтын дагуу устгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Мал, амьтны гоц халдварт өвчин, хүн, мал амьтнаар дамжин халдварлах өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншанд сумын ЗДТГ-аас сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байна.
Сайншанд сумын Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хоёр баг есөн хүний бүрэлдэхүүнтэй төв зам дагуух, ойр орчмын малын сэг зэмийг цуглуулан булж устгажээ.
Албаныхан 2023 оны тавдугаар сарын 10-нд 21 үхэр, 19 адуу, 30 хонь ямаа, 12 нохой, 21 зээр нийт 145 мал, амьтны сэг зэмийг цуглуулан стандарт зааврын дагуу төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлж, 1840м.кв талбайг халдваргүйтгэв.