ДОРНОГОВЬ: Хүүхдийн парк байгуулах ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Сайншанд сумын наймдугаар багийн нутаг төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд барьж буй Хүүхдийн парк байгуулах ажил үргэлжилж байна.
Алсыг харагч, морин тойруулга гээд хүүхэд багачуудын дуртай олон төрлийн тоглоомоор тоноглогдсон паркийн тохижилтын ажлыг энэ онд дуусгаж хүлээлгэн өгөхөөр ерөнхий гүйцэтгэгч "Дэлгэр баясах” ХХК, туслан гүйцэтгэгч "Энержи Парагон" ХХК ажиллаж буй.
Тун удахгүй Сайншанд хотын хүүхэд багачуудад чөлөөт цагаа өнгөрөөх талбай нэгээр нэмэгдэх аж.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня