Гадаад худалдааны бараа эргэлт 7.7 тэрбум ам.доллар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улс энэ
оны эхний 4 сард 134 улстай
худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 7.7 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.1 тэрбум, импорт 2.7 тэрбум ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (50.5 хувь) тэрбум, экспорт 2.3 (81.8 хувь) тэрбум, импорт 310.5 (13.2 хувь) сая ам.доллароор өсжээ. Харин энэ оны 4 дүгээр сард экспорт өмнөх сарынхаас 198.7 (13.1 хувь) сая, импорт 20.2 (2.7 хувь)
сая ам.доллароор буурлаа.
Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний 4 сард 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 2 (5.4 дахин)
тэрбум ам.доллароор өсжээ. Харин энэ оны 4 дүгээр сард 597.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 178.5 (23 хувь)
сая ам.доллароор буурсан байна.
БНХАУ-тай энэ оны эхний 4
сард 5.7 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа
эргэлтийн 74.2 хувийг эзэлж байгааг
Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний
64 хувийг чулуун нүүрс, 17.9 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны
99.9 хувийг алт эзэлжээ. Экспорт энэ оны
эхний 4 сард өмнөх оны мөн үеийнхээс 2.3 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрсний 2 тэрбум, лаазалсан махан бүтээгдэхүүн
67 сая, төмрийн хүдэр, баяжмал 48.5
сая, адууны мах 44.2 сая, жоншны хүдэр ба баяжмал 41.5 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Алтны хилийн дундаж үнэ энэ оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас килограмм тутамд 3 мянга, төмрийн хүдэр, баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 4 ам.доллароор өссөн бол зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 73.5, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 9.9 ам.доллароор буурчээ. Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 4 дүгээр сард 5.5 сая тонн болж, өмнөх сарынхаас 0.7 сая тонноор, үнийндүн 829.7 сая ам.доллар болж, 157.8 сая ам.доллароор буурсан аж.
Импортын дүнд 2023
оны эхний 4 сарын байдлаар БНХАУ 39, ОХУ 26.7, Япон 7.7, БНСУ 4.3, АНУ 3.1, ХБНГУ 2.7
хувийг эзэлж, нийт импортын 83.5 хувийг бүрдүүлж байна. ОХУ-аас импортолсон барааны 71.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 66.9 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.5 хувийг ачааны автомашин эзэлжээ. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 310.5 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 127.7 сая, ачааны автомашин 79 сая, бульдозер,
индүүдэгч, тэгшлэгч, эксковатор 28.1 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 21.7 сая,
шинэ дугуй 21.2 сая, суудлын автомашин 20.2 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу,
металл, гоёлын зүйлс болон нэхмэл
бүтээгдэхүүний экспорт нийт экспортын
93.6 хувийг эзэлж байгаа бол импортын 76.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн,
машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги,
үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байгаа аж.