ГОВЬ-АЛТАЙ: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-08 16:39:18

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд зургаадугаар сарын 7-нд Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллалаа. 


Батлан хамгаалахын сайдыг Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, Засаг даргын орлогч Г.Чинбат, Цэргийн штабын дарга хурандаа Д.Төмөрбаатар, Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн захирагч хурандаа Б.Энхбаяр болон тус аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар угтан авсан юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон албаны бусад төлөөлөл тус аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат аймаг орон нутагт хийж буй бүтээн байгуулалтын талаар, Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн захирагч хурандаа Б.Энхбаяр ангиа танилцууллаа.


Уулзалтын төгсгөлд ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж батлан хамгаалах бодлогын өөрчлөлт шинэчлэл, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд алба хаагч бүрийн оролцоо, харилцаа хандлага, чадварлаг байдал, ёс зүй, нийгмийн хамгаалал, цалин хөлс зэрэг олон асуудлаар мэдээлэл өгч, албандаа итгэл үнэмшил дүүрэн, хичээл зүтгэл өндөр байхыг онцлон дурдлаа. 


Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргыг дагалдаж Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга хурандаа Б.Түвшинтөр нар ажилласан тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Связанные новости