Астанагаас самбочид медалийн ургацтай ирэх нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-12 16:25:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Самбо бөхийн Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 7-11-ний өдрүүдэд Казахстаны нийслэл Астанад боллоо.

 

Нийт 30 орны 600 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерс, байлдааны самбын төрөлд өрсөлдсөн юм.

 

Манай улс Астанагийн дэвжээнд гавьяат тамирчин Г.Үүрцолмон, гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, Хаштогтох нарын удирдлага дор өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзэж 7 алт, 12 мөнгө, 19 хүрэл хүртжээ. Самбочид нийт 38 медальтай эх орондоо ирэх нь.

Связанные новости